Балхжав Лхагвадоржийн

1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 24-р сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, 1980-1988 онд Польш улсын Лодьс хотын Киноны дээд сургууль, ЗХУ-ын Ленинградын Кино, Телевиз, театрын дээд сургуульд кино телевизийн найруулагчаар суралцаж төгссөн. 1988-1990 онд Монгол телевизийн Соёл, урлаг, хөгжмийн редакцид найруулагч, 1990-1994 онд 'Телекино' үйлдвэр, 'Улаанбаатар' телевизэд найруулагч, дэд захирал бөгөөд уран сайхны удирдагчаар ажилласан. 1994-1996 онд Польш улсын Варшав хотын 'Вот' телевиз, АНУ-ын Нью-Йорк хотын Вронкс дүүргийн телевизэд найруулагчаар ажиллаж туршлага судалсан. 1996 оноос 'UBS' телевизийн ерөнхий захирлаар ажиллаж байна.