Баяр Балганцэрэн

1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. 2007 оноос эхэлж гэрэл зургийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Гэрэл зургийн мэдлэгийг online болон практик байдлаар олж авсан. NIKON брэндийн мэргэжлийн камер, дуран, хэрэгсэлтэй ажилладаг. Байгаль орчин, ан амьтан, шувуу, Монгол ахуйн чиглэлээр төрөлжсөн зураг авдаг. 'Баярын Сэтгэгдэл' нэртэй гэрэл зургийн анхны цомог номоо 2013 онд гаргаж байсан. 2014 оны 1 сард Улаанбаатар хотод гэрэл зургийн бие даасан тайлан үзэсгэлэнгээ 'Blue Moon' галерейд гаргасан. 2014 оны 2 сард Японы Токио, Сайтамо, Ёокахамо хотуудад 'Монголын үзэсгэлэнт байгаль' сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээ бие дааж гаргасан. 2015 оны 1 сард Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотод 'Монголын үзэсгэлэнт байгаль' сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан. Сүүлийн 4 жилд 'National Geographic TRAVELER', 'Гоодаль', 'Гайхамшигт Амьдрал', 'Дээжис', 'Mongolian PHOTO' зэрэг сэтгүүлүүдэд гэрэл зургуудаараа танил болсон. Facebook, Flickr зэрэг сошиал медиа ертөнцөд байгалийн гэрэл зургаараа нилээд олон хүмүүсийн хүрээлэлтэй, танил зурагчин болсон. Шагнал: 1'. Монголын Үндэсний Гэрэл Зургийн Танхимаас зарласан Express Photo-2012 уралдаанд 'Байгаль, хүрээлэн буй орчин' номинациар Тэргүүн байр, 2'. Зэрлэг ан амьтан судлах, хамгаалах төвөөс зохиосон 'Монголын шувууны фото зураг'-ын 2012 оны уралдаанд 3-р байр, 3'. Езнис Айр компаниас 2012 онд зарласан 'Миний сайхан эх орон' сэдэвт гэрэл зургийн уралдааны 'Шилдэг оролцогч' өргөмжлөл, 4'. Монголын Фликэрчдын бүлгийн 2012 оны шилдэг 40 бүтээлийн өргөмжлөл, 5'. Франц улсын CIS LLC компаниас зохиосон эх орноо сурталчлах 2011 оны гэрэл зургийн уралдаанд 'Шилдэг бүтээл' шагнал. 6'. Японы Токио хотод 2013 онд болсон Монголын гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнд 'Говийн зураг' үзэгчдээс хамгийн их үзсэн үнэлгээ авсан зургаар шалгарсан.