Кэн Скүланд

Кэн Скүланд нь одоо Хавай дахь Номхон Их сургуульд эдийн засгийн ухаан, төр судлалын ассошэйт профессороор ажилладаг. Үүнээс өмнө Хонолулу дахь Чаминэйдийн Их сургуульд Японы Бизнесийн судалгааны төвийн захирал, Хавайн коллежийн Бизнес, эдийн засгийн судалгааны төвийн тэргүүнээр тус тус ажиллаж байжээ. Тэрээр Жоржтауны Их сургуулийг дүүргэснийхээ дараа АНУ-ын Олон улсын худалдааны комисс, Худалдааны яам, Цагаан ордны алба, Худалдааны гэрээ байгуулах Тусгай төлөөлөгчдийн алба зэрэг газар ажиллаж байжээ. Кэн боловсролын салбарт ажиллаж, Аляска дахь Шэлдон Жэйксоны коллежид бизнес, эдийн засгийн ухааны хичээл заахын тулд төрийн албыг орхисон юм. Тэрээр мөн Японы Хакодэйтэ Их сургуульд багшилж байлаа. Тэр үедээ _Шогуны сүнс_ : _Японы боловсролын сүүдэртэй тал_ ном бичсэн нь англи, япон хэл дээр хэвлэгджээ. Кэн Скүланд нь Хувь хүний Эрх чөлөөний төлөөх Олон улсын Нийгэмлэг ба Чөлөөт үйлдвэрлэлд суралцагчдын Сэм Уолтоны Нөхдийн Захирлуудын Зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэрээр олон улс орны соёл, уламжлал, эдийн засгийг судалж дэлхий даяар аялж байжээ. Литвад байдаг Эрх чөлөөний англи хэлний Төвийн захирал Стэфэн Браун Проф. Скүландын зан чанарыг тодорхойлж хэлэхдээ: 'Кэнийг нэг газар хэсэг хугацаанд суумагц хүүхдүүд өвөр дээр нь гарах гэж зүтгэдэг бол өсвөр насныхан түүнтэй сагсан бөмбөг тоглох гэдэг' гэжээ.