Дашцэвэл Соном-Ишийн
1944 онд Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт төрсөн. 1953-1963 онд Баянхонгор аймгийн 10-н жилийн дунд сургууль, 1963-1969 онд БНСВУ-ын Их сургууль, 1979-1985 онд ЗХУ-ын ШУА-ын Дорнодахины хүрээлэнгийн аспирантур, 1993-1995 онд БНХАУ-ын Наньжин хотын Их сургуульд тус тус суралцсан. ШУА-ын Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх, хүндэт профессор, Монгол- Вьетнамын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн. Зүүн Өмнөд Ази, Олон улсын харилцаа, Вьетнам судлалын чиглэлээр бие даасан болон хамтын бүтээл 14 туурвисан. Вьетнамын эртний болон орчин үеийн уран зохиолоос сорчлон 6 ном орчуулсан.