Энхтамир Ванчигсүрэнгийн

Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1997 онд Нийслэлийн 11 дүгээр сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 онд МУИС, 2009 онд Австрали улсын Deakin-ний их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2001-2010 онд Удирдлагын Академи, Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яаманд сургалт зохион байгуулагч, хуулийн мэргэжилтэн, газрын орлогч даргаар ажилласан. 2010 оноос Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдэд газрын харилцаа, эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр зөвлөх, бодлогын шинжээчээр ажиллан Газрын тухай, Газар албадан чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, газрын харилцаа, хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр олон тооны судалгааны ажлыг англи, монгол хэл дээр хийсэн. 2012 оноос хойш газар, барилга, үл хөдлөх эд хөрөнгийн маргаанаар дагнан эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллахын зэрэгцээ эдгээр чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна. Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч.