Бадамдорж Дүгэржавын

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг 'Борогч гүүт' хэмээх газар төрсөн. Бага, дунд сургууль төгсөж, 1968 онд Архангай аймаг дахь Багшийн сургууль, 1978 онд МУИС-ийн Хэл бичгийн факультетийн Монгол хэл, уран зохиолын ангийг тус тус дүүргэсэн. 1968-1973 онд Завхан аймагт бага ангийн багш, 1979-1982 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1982-1986 онд Ховд аймаг дахь Багшийн дээд сургуульд багш, 1986-1989 онд Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургуульд багш, 2009 оноос одоог хүртэл Унгар улсын Шинжлэх ухааны их сургуульд зөвлөх профессороор ажиллаж байна. 1993 онд 'Өөлд аман аялгууны ойллого' сэдвээр Хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг, 1994 онд дэд профессор цол, 2002 онд 'Монгол хэлний утга зүйн шаталсан тогтолцоо' сэдвээр Хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг, 2004 онд МУИС- ийн профессор цол тус тус хүртсэн. Монгол хэлний утга судлалын чиглэлээр судалгаа хийж, 'Монгол хэлний үгийн сан, утга зүйн ай' (1995), 'Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс' (1997), 'Монгол хэлний утга судлал' (2001) зэрэг ганц сэдэвт зохиол, 10 гаруй товхимол, гарын авлага, сурах бичиг, эрдэм шинжилгээний 60 гаруй өгүүлэл хэвлүүлжээ. Өдгөө Хэл бичгийн ухааны бичгийн утгач нар болон ард түмэндээ 'Монгол хэлний үгийн сангийн утга зүй' хэмээх номынхоо хоёр дахь хэвлэлийг толилуулж байна.