Уранчимэг Өлзийтогтохын

1939 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 1955-1957 онд Урлагийн сургуулийн циркийн ангийг төгссөн. 1960-1963 онд Улсын Хөгжимт Драмын театрын оёдолчин, 1963-1991 онд Улсын Драмын театрын оёдолчин, нүүр хувиргагчаар ажиллаж, В.Шекспир, Э.Войнич, М.Шолохов, Л.Толстой, С.Маршак, Н.Гоголь, Ч.Айтматов, Д.Намдаг, Ч.Чимид, Д.Мягмар, Л.Ванган, П.Хорлоо, Б.Лхагвасүрэн зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний олон арван зохиолчдын жүжгийг Монголын театрын тайзнаа тавихад тайз чимэглэл, хувцас, хэрэглэл, нүүр хувиргалтын ажилд хүч хөдөлмөрөө зориулж ирсэн.