Анна Сьюэлл

Анна Сьюэлл /1820-1878/ нь амьдралынхаа турш цорын ганц зохиол бичсэн нь Хилэн Хар хэмээх ном нь байсан бөгөөд дэлхийн түүхэнд хүүхдийн ангиллын шилдэг 10 зохиолын нэгт багтдаг. Хэдийгээр энэхүү зохиолоо тэрээр насанд хүрэгчдэд зориулж бичсэн ч ийнхүү хүүхдийн зохиолоороо алдартай болсон. Харамсалтай нь тэрээр зохиолоо хэвлүүлснээс 5 сарын дараа нас барснаар зохиолынхоо алдар нэрийг хүртэж чадаагүй юм.