Отгонбаяр Ёндонгийн

Ё.Отгонбаяр нь 1982 онд Нийслэлийн 52-р дунд сургууль, 1989 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль төгссөн. Дипломатч мэргэжилтэй. Ph доктор зэрэгтэй. 1982-1983 онд Ардын армийн 282-р ангид байлдагч, 1989-1991 онд Гадаад явдлын яаманд атташе, 1-р нарийн бичгийн дарга, 1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Гадаад хэргийн яаманд ажилтан, 1997-2000 онд 'Баянгол ЗБ' ХХК-ий ерөнхий менежер, захирлаар ажиллаж байсан. 2000-2001 онд Гадаад хэргийн яаманд Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2001-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх, 2004-2008 онд Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2007 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны даргын албыг тус тус хашиж ирсэн. Мөн 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байв. Ё.Отгонбаяр 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон. Англи, орос, хинди хэлтэй.