Батбуян Цэндоогийн

1980 онд Улсын Багшийн дээд сургуулийн зураг хөдөлмөрийн ангийг төгссөн. Зөвлөх багш, Урлаг судлалын ухааны магистр, МУБИС-ийн докторант, Клиник профессор. 1990 онд 'Бүтээлч хөдөлмөрийн хичээлээр ардын гар урлалыг хөгжүүлж байгаа нь' илтгэлээр, 1992 онд 'Зээгт наамал ба торгон зураг' илтгэлээр Сурган хүмүүжүүлэх улсын уралдаанд тэргүүн байр, 2005 онд Улсын уран хатгамалчдын уралдаанд 'Зоос ширээний сүлжмэл түүний хэрэглээ' илтгэлээр нэгдүгээр байр, Нийслэлийн 'Бүтээлч багш-2010' уралдааны аварга, 2014 онд БСШУЯ, МҮЭ-ийн Төв зөвлөлөөс хамтран зохион явуулсан 'Багшийн авьяасыг алдаршуулая' уралдааны тэргүүн байранд тус тус шалгарсан. 2013 онд 'Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам'-ын дагуу зохион байгуулсан шалгаруулалтад хүүхэд бүрийг хөгжүүлсэн ажлын ахиц амжилтаараа тэргүүлэн Нийслэлийн 'ШИЛДЭГ БАГШ'-аар шалгарсан. 11-н жилийн IV-V ангийн 'Технологи', 12 жилийн VIII ангийн 'Дүрслэх урлаг', 12 жилийн IX ангийн 'Зурагзүй' сурах бичгийн зохиогчийн багт ажилласан. 'Зоос ширээ сүлжмэлийн урлаг' ном, 'Монгол малгай', 'Зээгт наамал', 'Хошмог өлзий хээ оёх арга' зэрэг зөвлөмжүүдийг бичсэн.