Батсайхан Б

Эрдэнэт хотын ерөнхий боловсролын V дунд сургууль, МУИС, Москвагийн боловсролын их сургууль тус тус төгссөн. Эрх зүйч, сэтгэл судлаач, багш мэргэжилтэй. ОХУ-ын Москва хотод 2004 онд докторын зэрэг хамгаалсан. Боловсролын болон бизнесийн менежментийн чиглэлээр 10 гаруй магистр удирдаж хамгаалуулсан. Жу-до бөхийн спортын мастер зэрэгтэй. 2006-2010 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал, 2010-2012 онд МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал, 2012 оноос БШУЯ-ны дээд боловсролын хэлтэст мэргэжилтнээр тус тус ажиллаж байна. Бие дааж болон хамтран туурвисан гарын авлага, сурах бичгүүд: 'Монголын боловсролын түүх, 3 боть' (2009), 'Сурган хүмүүжүүлэх ухааны бүтээлийн номзүй' (2005), 'Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Бүргэдүүд овогт Дамдинжавын Санжжав' (2006), 'Сэтгэл судлал ба гавьяат багш, нэрт эрдэмтэн, алдарт сурган хүмүүжүүлэгч Б.Бор' (2005), 'СХУ-ы доктор, профессор Урайнхан овогтой Доохүүгийн Ванчигсүрэн' (2006), 'СХУ-ы доктор Боржигон овогт Гэндэн-Яринпилийн Эрдэнэ-Очир' (2006), 'Доцент, ХҮДС-ийн профессор Урианхан Чойндонгийн Онгоодой' (2008), 'Доктор, профессор Агьнууд овогт Жанчивын Октябрь' (2012), 'Эдийн засгийн ухааны доктор, профессор Шим И Соб' (2011), 'Мэргэжлийн сэтгэл зүй' (2013), 'Сэтгэл судлалын үндэс' (2013), 'Сэтгэл судлалын бага тайлбар толь' (2013), 'Ерөнхий сэтгэл судлал' (2013), 'Монголын худалдаа' (2009), 'Худалдааны сургуульд данстай ном' (2010) гэх мэт. Түүнчлэн 'Монголын худалдааны салбарын боловсон хүчний ойллого' (2010), 'Худалдах урлаг' (2012), 'Зочлох үйлчилгээний менежмент' (2010), 'Бизнесийн харилцаа' (2009), 'Эдийн засгийн сэтгэл судлал' (2012), 'Бизнесийн амжилтын нууцаас: Жек Уэлч' (2007), 'Эрдмийн яамны эрхэмсэг бүсгүйчүүд' (2013) зэрэг ном зохиолд редактор, зөвлөхөөр ажилласан. Финланд, ХБНГУ, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, АНУ, БНВАУ, ИБУНВУ зэрэгт олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарт тус тус оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэн, өгүүлэл хэвлүүлж байсан. Олон улсад бүртгэлтэй 'Боловсрол судлал' сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, Монголын сэтгэлзүйч, оюутан залуучуудын 'Анима' клубын үүсгэн байгуулагч, тэргүүн, МУИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүлэгч, МЗХ-ны боловсролын хорооны дарга, Монгол-Тайван-Оросын төрийн байгууллагуудад хамтын ажиллагааг дэмжих төвийн зөвлөхөөр тус тус ажилладаг.