Батжаргал Санжаагийн

1962 онд Булган аймгийн төв Булган хотод төрсөн. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. 1980 онд Булган хотын П.Е.Щетинкийн нэрэмжит 10-н жилийн дунд сургууль, 1991 онд Техникийн Ухааны Их Сургуулийг Хүнсний үйлдвэрийн технологич инженер мэргэжлээр төгссөн. 1998 онд Хүнс судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2001 онд Удирдлагын Академийг 'Бизнесийн ухааны менежер'-ийн бакалавр зэрэгтэй төгссөн. 1993-1999 онд Махимпекс компанид мастер, 1999-2002 онд Хүнсний үйлдвэр аюулгүй байдлын дээд сургуульд багш, 2001 оноос 'Эрбит' ХХК-д технологичоор ажиллаж байна. Уран бүтээлийн гараагаа 2012 оноос эхэлж, 'Ааваа дурсахуй' дурсамж зохиол, 'Намрын шөнийн зүүд' роман, 'Сайн уу?' телевизийн богино хэмжээний кино зохиол, хүүхдэд зориулсан 'Аавын охин' өгүүллэг туурвисан.