Жорж Оруэлл

Жорж Оруэлл буюу Английн зохиолч Эрик Артур Блэар (1903-1950) Энэтхэгийн Бенгалд төржээ. Тэрбээр 1928-1929 онд Парист амьдарч байхдаа зохиол бичиж эхэлжээ. Анхны бүтээл Парис, Лондонгоор бядан явсан тэмдэглэл-ээ 1933 онд хэвлүүлсэн байна. Жорж 1936 онд иргэний дайн дэгдсэн Испанид сурвалжлагчаар очсон ч Франкогийн дэглэмийн эсрэг Ажилчны Нэгдсэн Марксист Намын төлөө тулалдаж яваад шархдан нутаг буцжээ. Тэрээр 1937 онд Виган хөлөг онгоцны буудал хүрэх зам, 1938 онд Каталоны магтуу хэмээх тэмдэглэлээ хэвлүүлсэн ч амьд ахуй цагт нь төдийлөн нэр алдарт хүрч чадаагүй юм. 

Өнөөгийн уншигчид Жорж Оруэллыг нийгмийн дарангуйлал, эрдэм боловсролгүй ард түмэн хэрхэн дарлал мөлжлөгт өртдөгийг харуулсан Амьтны ферм (1945), тоталитар дэглэмийн эсрэг үзлийн туг болсон Мянга есөн зуун наян дөрөв (1949) зохиолуудаар нь мэдэх билээ.