Бат-Очир Араанзын

Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд ХБДСургуулийн морин хуур хөгжмийн ангид МУСТА М.Баасанхүү багшид шавь орж, 1993 онд МУАЖ Ц.Батчулууны удирдлагаар хөгжимчин, хөгжмийн сургуулийн багш, удирдаач мэргэжлээр төгссөн. 1992-1993 онд Монгол улсын Морин хуурын чуулгын анхны Концертместр, 1993-2001 онд Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгад гоцлол хөгжимчин, 2002-2008 онд Хөгжим Бүжгийн Коллежид морин хуурын багш, 2002-2004 Соёлын дээд сургууль (Хөгжмийн багш, Бакалавр) 2004-2006 МУИС-ийн Урлаг судлалын магистр 2009-2013 Токиогийн Урлагийн Их Сургууль (Урлаг судлалын магистрыг 'Морин хуур болон түүний өвөг хөгжмүүдийн ардын уламжлалт зохиолууд болох 'Татлага' түүний өнөөгийн орчин, хадгалалт хамгаалалт' сэдвээр хамгаалсан.) 2015 оноос Хөгжим Бүжгийн Коллежид морин хуурын багшаар ажиллаж байна. **Уран бүтээл:** 'Монгол нутгийн салхи' цомог 1995 он 'Морин хуур' 1996 он (Морин хуурын бие даасан анхны цомог) 'Талын аялгуу' цомог 1997 он 'Тал нутаг' цомог (Steppe country) 1998 он 'Арга билэг' цомог 1999 он 'Монгол аялгуу' цомог 2000 он 'Welcome to Mongolia' цомог 2001 он 'Морин хуур' цомог 2003 он тус тус гаргаж олны хүртээл болгосон. **Ном:** 'Морин хуур' (Морин хуурчид болон сонирхогчдод зориулсан сурах бичиг) 2006 он 'Морин хуур хөгжимд зориулсан шилдэг бүтээлүүд' (Морин хуур хөгжимд зориулсан монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийн эмхэтгэл) 2009 он