Эрдэнэ-Очир Насан-Очирын

ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, археологич, зэвсэг судлаач. 2001 онд Улсын Багшийн Их Сургуулийг түүхийн багш, түүхч мэргэжлээр төгссөн. 2005-2008 онд ОХУ-ын Новосибирскийн Улсыи Их Сургуулийн аспирантурыг дүүргэж, түүхийн ухааны докторын зэргийг 'Военное дело древних кочевников Монголии (II тыс. до н.э. - III в. до н.э.)' сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Угсаатны зүйн хүрээлэнд хамгаалсан. Судалгааны үндсэн чиглэл нь Монголын хүрэл, түрүү төмрийн үе, Хүннүгийн үеийн археологийн дурсгал, Төв Азийн эртний нүүдэлчдийн зэр зэвсгийг тусгайлан судлахад чиглэгдэх бөгөөд нэгэн сэдэвт зохиол болон хамтын бүтээл 10, эрдэм шинжилгээний өгүүлэл 30 гаруйг хэвлүүлжээ.