Эрдэнэбаяр Эрдэнэсүрэн

Э.Эрдэнэбаяр нь 1996 онд МУИС-ын Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлчээр төгссөн. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Адмон” хэвлэлийн компанид мэргэжлийн гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан ёсны айлчлалын үеийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр “Ган Үзэгтэн' шагналтнаас гадна 2018 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. Мөн Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, АНУ-ын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн юм. **Э.Эрдэнэбаярын гаргаж байсан үзэсгэлэн:** * 2001 онд АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод 'Mongolia' * 2006 онд Колорадо мужийн Дэнвер хотод 'Wild wind Mongolia' * 2006 онд Вашингтоны үндэсний түүхийн музейд 'Mongolian's 800th anniversary' * 2014 онд Калифорни мужийн Бэрклейд 'Нүүдэлчин' * 2018 оны VII сард Монголын уран зургийн галерейд 'Амьдрал миний дуранд' номын нээлт, уран бүтээлийн үзэсгэлэн * 2018 оны XII сард АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотод 'Амьдрал миний дуранд' үзэсгэлэнгээ тус тус гаргасан. Э.Эрдэнэбаярын зургуудаас сонирхох бол ЭНД дарна уу!