Окава Рюхо

Мастер Рюхо Окава нь 1981 оноос эхлэн Сүнстэй харьцаж эхэлсэн. Дээдийн дээд ариун сүнснүүд түүнтэй холбогдож даруй Бурханы үгийг чин сэтгэлээсээ энэ дэлхийд түгээх ариун үүрэг өгсөн юм. Яг тэр үетэй зэрэгцэн түүний далдын далд ухамсар нь нээгдэж, энэ нэгэн амьдралынх нь утгыг тайлж тэрээр Бурханы Үнэний хүчээр энэ дэлхийг сэрээж, гийгүүлэх ариун дуудлагыг даатгасан билээ. Ийнхүү тэрээр тэрхүү ариун оршихуйд шилжиж орсноор агуу гүн бодолд уусч, өөрийн номлолын гол философийг боловсруулан гаргасан байна. Түүний диваажинтай холбогдсон харилцаа холбоо нь улам гүнзгийрч Бурханы хүсэл зорилго нь бидний сүнс, энэ дэлхий, нөгөө ертөнц болон ертөнцийн эд эс болсон хуулиудыг яаж, яах гэж бүтээсэн тухай ойлголтыг улам гүнзгийрүүлсэн юм. 1986 онд Рюхо Окава өөр юутай ч харьцуулахааргүй бүгдийг багтаасан шашны байгууллага болох 'Хаппи Сайнс'' (Аз Жаргалын Шиижлэх Ухаан - Happy Science)-ийг байгуулж Бурханы үнэнийг хүн төрөлхтөнд түтээж энэ дэлхий дээрх шашин, ёс заншлын хоорондын зөрчлийг даван гарч энх тайвныг авч ирэх үйлсээ эхэлүүлсэн юм. Энэхүү Аз Жаргалыг авч ирэх хөдөлгөөнийхөө нэг хэсэг нь болгон улс төрийн нам 'Аз жаргалыг хэрэгжүүлэх нам' (Happiness Realization Party) болон дунд болон ахлах ангийн сурагчдад зориулж сургууль, 'Happy Science Academy' байгуулсан. Түүний энэхүү хүн бүхэнд зориулсан бөгөөд маш энгийн бас амьдралд хэрэгжүүлэхэд хялбар номлол нь 100 гаруй орны гарал үүсэл, янз бүрийн, үзэл бодолтой хүмүүсийн анхаарлыг татаж олон сая уншигчид болон түүнийг шүтэн бишрэгчидтэй болгосоор байна. Тэрээр одоо 1800 гаруй ном хэвлүүлснээс гадна 2300 орчим лекц семинар өгч, Бурханы үнэнийг дэлхий даяар түгээж явна.