Тангад Чойндонгийн

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. 1973 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг физик-хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн. Боловсролын байгууллагад багш, байцаагч, захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежерээр 40 шахам ажилласан ахмад сурган хүмүүжүүлэгч, багш юм. Ажиллах хугацаандаа 'Сургалтын технологийг боловсронгуй болгох нь', 'Сурган хүмүүжүүлэх илтгэл бичих арга зүй', 'Сурагчдыг сурах арга барилд сургах нь', 'Шавь төвтэй сургалтын үндэс' зэрэг олон сэдвээр илтгэл, реферат, зөвлөмж бичиж нийтийн хүртээл болгосон. Эрүүл урт наслах талаар судалгаа, цуглуулга хийж 'Эрүүл урт наслахуй-I,II' номоо 2010, 2014 онд бичиж хэвлүүлсэн.