Өлзийбаяр Содномын

Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, салбарын эрхлэгч. 1998 онд МУИС-ийг түүхч, археологич мэргэжлээр төгссөн. 2010 онд 'Монголын эртний түүх бичлэг (МЭӨ III зуунаас өмнө)' сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Нэг сэдэвт зохиол 2, хамтын бүтээл 4 болон эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл нийтлүүлсэн.