Трэйс Морони
Трэйс Морони бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн зохиолч, зураач юм. Түүний номууд дэлхий даяар 10 сая гаруй хувь борлогдсон бөгөөд дэлхийн 29 оронд 22 хэлээр орчуулагджээ. Тэрээр өргөн хүрээний судалгаа, болгоомжтой сонгосон үгс, сайтар бодож боловсруулсан дизайн, зураг, арвин хүсэл тэмүүллээр хүүхдүүдийн мэдэрдэг нарийн төвөгтэй мэдрэмжүүд, сэтгэл хөдлөлийн талаар цуврал бүтээл туурвидаг билээ.
Бяцхан хүмүүст төрдөг том мэдрэмжийн тухай Трэйс Моронигийн энэхүү цувралаас мэдэж аваарай.