Батмөнх Баасанхүүгийн

1972 онд Ховд хотод төрсөн. 1990 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургууль, 1990-1992 онд Улаанбаатар хотын Соёлын коллеж (өнөөгийн Соёлын дээд сургууль), 1992-1996 онд Ховд Их сургуульд тус тус суралцан дүүргэсэн. Ном зүйч, түүхч-түүхийн багш мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор, дэд профессор. 1996 оноос Ховд Их сургуулийн нийгмийн ухаан, түүхийн тэнхимд багш, ахлах багш, дэд профессороор ажилласан. Монголын баруун бус нутгийн түүх, соёл, угсаатны судлал, сурвалж судлалын чиглэлээр дагнан ажиллаж нэгэн сэдэвт зохиол 5, ном сурах бичиг 4, эрдэм шинжилгээний өгүүлэл 50 гаруйг бичиж, Монгол, ОХУ, БНХАУ-ын шинжилгээний бүтээлүүдэд нийтлүүлжээ.