Доржготов Цэндийн
Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Цэндийн Доржготов 1940 онд Архангайн Хашаатад ард Цэндийн отгон хүү болон төржээ. Тэрээр бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. 'Улаан орхимжны давалгаа', 'Шим мандал', 'Цагийн өнгө', 'Үзэсгэлэн гоо мөнх бус', 'Тэнгэр дуугарахын өмнө', '90 хоногийн оргодол', 'Бурхны ходоод лонх биш', 'Нөгөө нэг явдал' зэрэг роман, тууж, ёс суртахууны сэдэвтэй олон өгүүллэг, хошин зохиолууд, хоржоонтой уран егөөдөл ёжлол бүхий нийтлэл, шог зургаараа олны танил болсон. 'Тоншуул' сэтгүүл, Зохиолчдын хороонд ажиллаж байгаад 2000 онд тэтгэвэрт гарсан.