Чинмой Шри

Шри Чинмой (1931-2007) -Төгс гэгээрэлд хүрсэн орчин цагийн сэтгэл зүрхний багш. Тэрбээр 1964 онд Америкт очсоноосоо хойш дэлхийн ихэнх томоохон их, дээд сургуульд лекц уншиж, бясалгалын хичээл хөтлөн явуулж, концерт тоглосон. Яруу найраг, өгүүлэл, эссе зэрэг утга зохиолын бүхий л төрлүүдээр 1560 гаруй ном бичиж хэвлүүлсэн бөгөөд түүний бүтээлүүдээс дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдсан. Дэлхийн нэрт соён гэгээрүүлэгч Шри Чинмой нь эрт цагийн цэцэн билгийг орчин цагийн гярхай оюунтай хослуулж, шинэ мянгантай золгож буй эрэлчин байхын утга учрыг нээн харуулсан юм. Хүн бол төрөлхийн тэнгэр заяатайд итгэдэг тэрбээр, өр зүрхнийхээ гүнээс амгалан, гэрэл гэгээг нээж, амьдралын бэрхшээл саадыг гэтлэн давахад биднийг урамшуулан зоригжуулдаг.