Internom

Бадамдорж Д

Дамбилын Бадамдорж нь Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. ОХУ-д суралцаж уул уурхайн инженерийн мэргэжил эзэмшсэн. Монгол Улсын зөвлөх инженер. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн.

2005 онд “Мянган онигооны эзэд буюу миний сайхан уурхайчид”

2012 онд “Бурхнаас хайрласан зөнч зүүд” (анхны хэвлэл),

2021 онд “Хормоор одох цагийн хөл” (2021 он)

2025 онд “Бурхдаас хайрласан зөнч зүүд” (хоёр дахь хэвлэл),

2025 онд “Бүжин дуслууд” номуудаа тус тус бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон.

Мөн Д.Бадамдорж нь “Цадигт чимээ 2”, “Монгол туургатны утга зохиол, урлаг-1”, Сүү амтагдсан шүлгийн мөрүүд-3, “Бидний сэтгэлийн эгшиглэн”, “Тэнгэрийн хүү”, “Төгрөгийн алаг толгод-3”, “Яруу эгшгийн чуулган-2” зэрэг хамтын бүтээлүүд, Утга зохиол урлаг сонинд шүлэг зохиолоо нийтлүүлжээ.

Д. Бадамдорж яруу найргийн улсын “Тэнгэрийн хүү 2023”, “Хуурын эгшиг 2023”, "Гал өд-2024", "Эх орны цэрэг-2025” наадмуудаас шилдгээр шалгарч,

2023 онд “Аглагхан талаасаа” наадмаас “Хишигт найрагч” өргөмжлөл, цом,

2017 онд “Монгол бахархал”, 2025 онд “Гал өд-2025” наадмуудаас тусгай байрын шагнал тус тус хүртсэн байна.