Эрхэмбаяр Балтсүхийн

Зохиолч Б.Эрхэмбаяр нь Худалдаа хөгжлийн банкны гадаад бизнес харилцааг хариуцсан Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирлаар ажилладаг. Тэрээр эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, банк санхүү, эдийн засгийн чиглэлээр голлон нийтлэлүүдээ бичдэг. Эмэгтэйчүүд, залуу бүсгүйчүүдийн хувь хүний хөгжилд зөвлөмж болох 'Сайхан төрөх санааных' номоо 2014 онд хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон. 'Тасдаж үл болох сарнай' хэмээх өгүүллэгийн түүвэр нь түүний утга зохиолын төрлөөр туурвисан анхны бүтээл юм. Тэрээр 2002 онд Швед улсын Стокгольмын их сургуулийг Нийгэм, эдийн засгийн ухааны мастер цолтойгоор төгссөн. Төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.