Өнөрцэцэг Очирын

Зохиолч О.Өнөрцэцэг нь Архангай аймагт төрсөн. Бага насаа хөдөө мал дээр өнгөрүүлж, хонь хариулах дуртай охин байжээ. Хонины бэлчээрт явахдаа элдвийг ургуулан бодож, эргэн тойрны уул ус, амьтадтай хүүрнэн ярилцаж хар багаасаа эх дэлхийгээ хайрлах ухааныг эцэг өвгөдөөсөө өвлөн авчээ.

Улмаар Багануур дүүргийн Боловсрол цогцолборыг онц дүнтэй төгсөж, ажил амьдралын гараагаа эхэлжээ.

Аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн ч хожим хүсэл мөрөөдлөө даган ЗОХИОЛЧ мэргэжлийг сонгон Утга зохиолын дээд сургуулийг утга зохиол судлаач, зохиолч мэргэжлээр 2016 төгсчээ.

Түүнээс хойш өсвөр насны хүүхдүүдэд зориулсан зөгнөлт, ид шидэт "Шидтэнүүдийн сургууль" 5 цуврал, "Сүнстэй ярилцагч", "Хуруу жаал", "Номон доторх сүнс", "Дөргөн хатан

зэрэг хүүхдүүдийн унших дуртай номуудын зохиолч болжээ.