Батболд Өлзийтогтохын

1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Нийслэлийн 5-р дунд сургуулийг төгссөн. 1981-1983 онуудад хилчин байлдагч, Цагдан Сэргийлэх Ерөнхий Газар сэргийлэгчээр ажиллаж байгаад хуучнаар НАХЯ-ны чиглэлээр ЗХУ-д дээд сургуульд суралцахаар явсан. 1983-1988 онуудад ЗХУ-ын Орёл хотын Холбооны Дээд Сургуульд суралцаж ахлах дэслэгч цолтой төгссөн. 1988-1991 онуудад МУИС-ын ОУХДС-ын Япон хэлний ангийг төгссөн. 1988-1991 онуудад ХбаДЦУЕГазарт ажиллаж байгаад бэлтгэл ахмад цолтой халагдсан. 1992-1996 онуудад Хувийн хэвшилд ажиллаж байсан. 1996-1997 онуудад Япон улсад менежментийн чиглэлээр суралцсан. 1997-2011 онуудад Хувийн хэвшилд ажиллаж байсан. 2000-2002 онуудад Монгол Улсын Удирдлагын Хөгжлийн Академийн Төрийн Удирдлагын Сургуульд 'Удирдлагын менежер' мэргэжлээр суралцаж төгссөн. 2001-2003 онд 'Амьдрах ухаан' болон 'Монголын дияан бясалгал'-ын бясалгагч, багш 2003 оноос төгс гэгээрсэн Их багш Чин Хайн 'Аръяабалын бясалгал'-ын авшигтан, бясалгагч ба 'Мацаг хоол Энх Амгалан' ТББ-ын гишүүн бөгөөд хувь хүмүүс болон байгууллагуудад үнэ төлбөргүй лекц, бясалгал заах зэрэг буяны үйл ажиллагаа эрхэлдэг. Холбооны инженер, орчуулагч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Орос, япон хэлтэй, цагаан хоолтон.