Монхообор Далантайн

1948 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг 'Шовгор цахир' гэдэг газар төрсөн. Тус аймгийн Шарга суманд бага сургууль, Тонхил суманд 7-р анги, Алтай хотод 10-н жилийн дунд сургууль төгссөн. 1966-1971 онд МУИС-д суралцан химич, химийн багш мэргэжил эзэмшсэн. 1983-1986 онд ЗХУ-ын ШУА-ийн аспирантурт сурапцан 1986 онд 'Биологийн идэвхт зарим цахиур органик нэгдлийн синтез' сэдвээр Химийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D), 2008 онд элементорганик ба органик химийн чиглэлээр Химийн ШУ-ны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2004 онд дэд профессор, 2008 онд профессор цол хүртсэн. Д.Монхообор 1971 онд Улаанбаатарын Авто засварын заводад дугуй засварын болон гальваник цөхийн инженер-технологичоор ажлын гараагаа эхэлсэн. 1977-1998 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний дадлагажигч, дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, сектор, лабораторийн эрхлэгч, төслийн удирдагчаар ажиллаж байгаад 1998 оноос МУИС-д шилжин ирж ХХИС-д дэд профессор, профессор, тэргүүлэх профессор, СА-ны эрхлэгч, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. Д.Монхообор Шинжлэх ухаан-дээд боловсролын салбарт ажиллах хугацаандаа 100 гаруй шинэ нэгдлийг нийлэгжүүлэн бүтэц байгуулалтыг нь тогтоож, сульфо-тос, арьс шир тослогч, биоидэвхжүүлэгч зэрэг гадаад дотоодын 7 патент зохион бүтээж заримыг нь үйлдвэрт нэвтрүүлжээ. Энэ чиглэлд 6 доктор, 30 гаруй магистрын ажлыг удирдан хамгаалуулсан байна. Эрдэм шинжилгээний 160 гаруй бүтээлтэй. Д.Монхообор Шинжлэх ухааны тэргүүний ажилтан (1998), Ардын боловсролын тэргүүний ажилтан (2006), Байгаль орчны тэргүүний ажилтан (2006), Газрын тосны тэргүүний ажилтан (2011), Алтан гадас одон (2011)-гоор шагнагдсан.