Анчи Мин

Зохиолч Анчи Мин 1957 онд Шанхай хотноо төрж, 1984 онд АНУ-д иржээ. Тэрээр англи хэлний сургалтанд хамрагдаж байх үедээ зоогийн газарт зөөгч, гэрийн үйлчлэгч, даавуу будагч, загвар өмсегч зэрэг ажил хийж байв. 1990 онд Чикаго хотын Урлагийн хүрээлэнд дүрслэх урлагийн магистрын зэрэг хамгаалсан. Анчи Мин нь Улаан сухай зохиолоо англи хэл дээр 8 жилийн турш бичжээ. Уг зохиол нь 1993 онд Карл Сандбуршийн утга зохиолын шагнал хүртсэнээс гадна 'Нью-Йорк Таймс' сонины оны номоор шалгарч байжээ.