Кассандра Клэр

Иран улсад Америк аав ээжээс мэндэлсэн Кассандра Клэр "Үхлийн зэвсэг" цувралаараа залуу уншигчдийн дунд алдартай болсон зохиолч юм. Түүний жинхэнэ нэр Жүдит Льюс боловч тэрээр Кассандра Клэр нэрээр уран бүтээлээ туурвидаг юм.

Тэрээр Харри Поттер болон Бөгжний эзэн зохиолуудад үндэслэсэн өөрийн фен цуврал зохиолуудаа бичиж эхэлсэн ч өөрийн "Үхлийн зэвсэг" цувралын эхний боть "Ясан хот" бүтээлээ олны хүртээл болмогц устгасан билээ.