Орхан Памук

Өдгөө дэлхий дахиныг шуугиулж буй Туркийн зохиолч Орхан Памук 1952 онд Стамбул хотноо мэндэлжээ. Тэрээр 22 настайгаасаа эхлэн бичиж эхэлсэн гэдэг. Улмаар 1985 онд туурвисан 'Цагаан цайз' хэмээх түүхэн роман нь түүнийг олноо алдаршуулж, 'Дорно дахинаас төрсөн сод авьяастан' хэмээгдэх болжээ. 

Туркийн Засгийн газар 1998 онд Памукт 'Ардын уран зохиолч' цол олгосон хэдий ч тэрбээр курдуудын эсрэг хэрэгжүүлэх улс төрийн бодлогыг эсэргүүцэх байр сууриа илэрхийлэн татгалзжээ. 2006 оны 2-р сард Памукийг эх орноо доромжлон гутаасан хэргээр шүүх байсан боловч хүний эрхийн 'Олон улсын давж заалдах байгууллaга' болоод Жозе Сарамаго, Габриель Гарсиа Маркес, Гюнтер Грасс, Умберто Эко, Карлос Фуэнтес, Хуан Гойтисоло, Джон Апдайк болон Марио Варгас Льоса нарын нөлөө бүхий найман зохиолч түүнийг өмгөөлж, үзэл бодлоо илэрхийлсэнд Туркийн Засгийн газар apra буюу энэ ажиллагаar түдгэлзүүлсэн түүхтэй. 

Памукт 'Хүн төрөлхтний хоёр соёл иргэншлийн шүтэн барилдлагыг шинэ соргогоор илэрхийлж, төрөлх хотынхоо амин сүнсийг дүрслэн харуулсан'-ых нь төлөө 2006 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртээжээ. Зохиол бүтээлүүддээ Памук энэ хоёр соёл иргэншлийн шүтэлцээ, сөргөлдөөний тухай голчлон өгүүлдэг.