Юваль Ной Харари

Профессор ЮВАЛЬ НОЙ ХАРАРИ нь түүхч, философич төдийгүй Sapiens: Хүн төрөлхтний товч түүх, Homo Deus: Маргаашийн товч түүх, XXI зууны 21 сургамж, Nexus: Чулуун зэвсгийн үеэс хиймэл оюун ухааны үе хүртэлх мэдээллийн сүлжээний товч түүх, мөн Sapiens: Зурагт түүх болон Дийлдэшгүй хүн төрөлхтөн зэрэг бестселлер цувралын зохиогч юм. Түүнийг өнөөдөр бүтээн туурвиж буй дэлхийн хамгийн нөлөө бүхий сэхээтнүүдийн нэг гэж үздэг. 1976 онд Израйлд төрсөн Харари 2002 онд Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд өдгөө Иерусалемын Еврейн их сургуулийн Түүхийн тэнхимд багшилж байна.