Гандолгор Пүрэвжавын

П.Гандолгор нь Монгол Бизнес Дээд Сургуулийн Бизнесийн Удирдлагын Бакалавр, АНУ-ын Калифорнийн О.У-ын Их Сургуулийн О.У-ын Бизнесийн Магистр зэрэгтэй. 2012 онд АНУ-ын Мичиганы Их Сургуульд Хьюберт Хамфри тэтгэлгээр Хүний Нөөцийн Менежментээр суралцаж Хүний Нөөцийн Мэргэшсэн Зөвлөх цол хүртсэн. Тэрээр Америкт Төгсөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Бизнес Плас клубын ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг хийдэг. Глобал Удирдагч Институтын захирлаар 2006-2011 онуудад ажиллаж байх хугацаандаа Монголын бизнесийн болон төрийн 200 гаруй байгууллагуудад хувь хүний хөгжлийн болон менежментийн чиглэлээр захиалгат сургалт явуулж, олон арван шинэлэг сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлжээ. Тэрээр бизнесийн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувь хүмүүсийг амжилтанд хүрэхэд туслах зорилгоор 'Ганабелл-Амжилтын Институт'-ыг 2012 онд үүсгэн байгуулсан. 2012 онд 'Мэдлэгийг нүүлгэж авчирья' уриан дор Монголын бизнесийн байгууллагуудын хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор Мичиганы Их Сургуультай хамтран 'БизнесПлас+' хөтөлбөрийг санаачлан амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн олон шинэлэг сургалтыг санаачлан хэрэгжүүлж байгаагаас 'Цагийн менежер', 'Өртэй хүн өөдөлдөг', 'Хэлэлцээр хийх урлаг', 'Хүн болох багаасаа' зэрэг сургалтууд нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Мөн хувь хүмүүсийг хүсэл мөрөөдлөө тодорхойлоход туслах зорилгоор 'Хүслийн Самбар' зохиосон юм.