Дэвид Воллиамс

Дэвид Воллиамс нь 1971 оны 8 сарын 20-нд төрсөн бөгөөд Английн инээдмийн жүжигчин, телевизийн од юм. Мөн тэрээр 2008 оноос хүүхдийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд 2020 оныг хүртэл 14 хүүхдийн уран зохиолын ном гаргасан нь бүгд уншигчдын талархлыг хүлээж өндөр амжилт үзүүлжээ. Түүний бичсэн номууд 53 хэлнээ орчуулагдаж, дэлхий даяар нийт 37 сая хувь борлогдсон байна. Мөн хэд хэдэн зохиолоор нь хүүхдийн кино бүтээсэн бөгөөд заримд нь зохиогч өөрөө дүр бүтээжээ.