Жанцанноров Нацагийн

Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров 1949 оны 3 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн 'Хондлой' гэдэг газар төрсөн. 1957-1961 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын бага сургууль, 1961-1967 онд Хужирт сумын дунд сургууль, 1967-1971 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургууль, 1971-1973 Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн онолын багш, 1973-1974 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн орос хэлний бэлтгэл, 1979 онд Украйн улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаачийн мэргэжлээр тус тус төгссөн. 1993-1995 онд ХБНГУ-ын 'Салтарино' циркэд хөгжмийн зохиолчоор ажилласан. 2000 оноос МУ-ын филармонид хөгжмийн зохиолч. Урлаг судлалын ухааны доктор, профессор 'Монголын хөгжмийн арван хоёр хөрөг' (Сонатын аллегро) 1996 он, 'Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь' 1996 он, 'Сэрэх ухаанаа дууд...' 1998 он, 'Их дуучны яриа' (Ж.Бадраагийн нэрээр) 2005 он, 'Уртын дууны уламжлалт зарим нэр томьёоны гаргалгаа' 2005, 'Монгол хөгжмийн таван эгшигтийн онолын асуудлууд' 2006 он, 'Хөгжим, цаг үе' 2006 он, 'Монгол хөгжмийн эгшиг-сэтгэлгээний онолын утга тайлал' 2009 он зэрэг бүтээл туурвилаа хэвлүүлсэн.