Жефф Кинни

Шог зураач, зохиолч Жефф Кинни 1971 онд төрсөн бөгөөд хүүхэд насаа Вашингтон хотод өнгөрүүлжээ. 1998 онд дунд сургуульд сурдаг, туниа муутай Грегийн тухай буюу Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэлийг бичих санаа анх төрсөн бөгөөд энэ номон дээрээ бараг 8 жил ажилласан гэдэг.


Жефф Time сэтгүүлээс шалгаруулдаг Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг төдийгүй Хамгийн шилдэг 5 вэбсайтын нэгээр шалгарсан Poptropica вэбсайтын үүсгэн байгуулагч билээ. Өдгөө Жефф Массачусетсэд Unlikely Story хэмээх ер бусын номын дэлгүүрийг ажиллуулдаг.