Роулинг Ж.К

Ж.K. РОУЛИНГ нь дэлхийн шилдэг борлуулалттай номоор удаа дараа шалгарсан Харри Поттер цуврал номын зохиолч юм. Дэлхий даяар шүтэн бишрэгчидтэй болсон энэхүү цуврал нийт 500 гаруй сая хувь борлогдож, 80 хэлээр орчуулагдан, 8 ангит кино бүтээгджээ. Зохиолч Роулинг үүний зэрэгцээ буяны сангийн тусламжтайгаар хавсралт гурван ном болох: Квиддичийн түүх, Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар (“Comic Relief”, “Lumos” сан), Бидлийн үлгэрүүд, (“Lumos”)-ийн зэрэгцээ Гайхалтай амьтад ба тэдний оршдог газар номын кино зохиолыг бичсэн. Мөн тэрээр 2016 оны зун Лондоны Уэст-Эндэд нээлтээ хийсэн Харри Поттер ба Хараагдсан хүүхэд-1, 2 жүжигт хамтран ажилласан байна. 2012 оноос Ж.К. Роулингийн шүтэн бишрэгчид шидийн ертөнцөд улам шимтэн дурлаж, шинэ бичлэгийг нь унших завшаан олгодог дижитал компани болох “Pottermore”-г ажиллуулж эхэлсэн юм.

Үүний зэрэгцээ зохиолч Ж. K. Роулинг насанд хүрэгчдэд зориулсан “The Casual Vacancy” зохиол, түүнчлэн Роберт Галбрейт хэмээх нууц нэрээр хэд хэдэн гэмт хэргийн адал явдалт зохиолууд бичжээ. Түүний хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Ханс Кристиан Андерсений шагнал”-аас эхлээд Францын “Хүндэт Легионы одон” хүртэл олон шагнал олгосон билээ.