Боланьо Роберто

Роберто Боланьо 1953 онд Чилийн Сантьяго хотод төрж, 2003 онд Испанийн Барселонд нас нөгчжээ. Тэрбээр латин америкийн зохиолчдоос Гарсиа Маркесын дараа дэлхийд хамгийн нэрд гарсан зохиолчдын нэг юм. Боланьо Омголон мөрдөгчид (Los detectives salvajes) хэмээх зохиолоороо олон улсад танигдаж, 1999 онд Латин Америкт нэр хүндтэй Ромуло Галегосын нэрэмжит шагналыг хүртжээ. Омголон мөрдөгчид роман 2006 онд англи хэлнээ орчуулагдсаны дараа АНУ, Европт ихээхэн алдаршсан билээ. Боланьогийн өөр нэг алдартай зохиол болох 2666 роман нь түүнийг нас барсны дараа хэвлэгджээ. Эдгээр 600 болон 1,000 гаруй хуудастай зохиолоос гадна тэрбээр богино өгүүллэг, тууж бичдэг байсан юм. Түүний амьд ахуйдаа бичсэн сүүлчийн зохиол нь Люмпены тууж билээ.