Батчулуун Ембүүгийн

Газарзүйн ухааны доктор (Ph.D), профессор. Ховд дахь Багшийн дээд сургууль (хуучин нэрээр), Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд багш, аргазүйч, Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийн захирал, МУБИС-ийн газарзүйн тэнхимд багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж ирсэн. Газарзүйн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгийн тэргүүн. “Геофорум” сэтгүүлийн эрхлэгч. Физик газарзүй, газарзүйн боловсролын чиглэлээр голлон ажилладаг. “Дэлхий судлал”, ‘Физик газарзүйн нэр томъёоны тайлбар толь’, ‘Газарзүйн боловсролын үндэс’, ‘Газарзүйн англи-монгол, монгол-англи толь’, ‘The Physical Geography of Mongolia’ (Springer Nature), ‘Нийгэм эдийн засгийн газарзүйн үндэс’ (ред.) зэрэг ном, 300 гаруй бүтээл туурвиснаас 50 гаруй нь англи, орос, герман хэл дээр хэвлэгдсэн. ЕБС-ийн Газарзүй, Байгалийн ухааны сурах бичгүүд, багшийн ном зохиох, үндэсний сургалтын хөтөлбөр боловсруулах багийн ахлагч.