Энх-Оюун Болдын

Болдын Энх-Оюун ОХУ-ын Улаан-Үүд хотод төрсөн. СУИС-ийн Уран зургийн ангийг зураач мэргэжлээр төгссөнөөсөө хойш ном, зурагт хуудасны зураач, чөлөөт уран бүтээлчээр ажиллажээ. Өдгөө Улаанбаатар хотноо номын зураач, “Mishka Zonka” брэндийн дизайнераар ажиллаж байна. Түүнийг бид бүхэн “Сарны үлгэр”, “Маанай Маанай”, “Шоколадан ханхүү, нархан гүнж хоёр дэлхийг аварсан нь”, “The Girl in my Mirror”, “A Year to Remember”, “Цөөхүүл ч гэсэн бидний индианчууд”, “Нисдэг анги”, “Лотте Луизе хоёр” гэх мэт номуудынх нь зургаар сайн мэдэх билээ.
“Бадди юу хийж яваа бол?” ном нь Б.Энх-Оюуны зохиолч зураачаар нь ажилласан анхны бие даасан бүтээл юм.