Гонгоржав Гомбожавын

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул. 'Мэргэдийн мянган сургаал' (1967), 'Есөн эрдмийн мэргэд' (1970), 'Монгол айлдал' (1990), 'Монголчуудын эрдэм ухааны уламжлал' (1992,2001,2008),' Монголчуудын чулуун өв соёл' (2005),' Монголчуудын модон өв соёл' (2011) 'Танин мэдэхүйн нийтлэл,тэмдэглэл, хөөрөлдөөн' (Монголын шилдэг нийтлэл цуврал 2011) зэрэг гучаад ном бүтээлийн зохиогч. 'Монголын хүүхэд залуучуудын нэвтэрхий толь' (3 боть), 'Монголын нэвтэрхий толь' (2 боть),' Монгол үндэстний биет бус соёлын өв' (монгол, англи хэлээр), ' Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал', 'Монгол нутаг дахь соёлын үл хөдлөх өвийн хадгалалт, хамгаалалт' зэрэг ном бүтээлийн ахлах редактор, редактор, хамтран зохиогч. Монгол орны чулуун өв соёлын сэдэвт бие даасан үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Уран зургийн галерейд дөрвөн удаа дэлгэн үзүүлсэн.