Самдандовж Р

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Аялал жуулчлалын менежер, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын шилдэг менежер, шилдэг маркетер. 'Монголын хүүхдийн нэвтэрхий толь' олон боть цувралыг эрхлэн гаргагч, ерөнхий редактор. 'Дэлхийн дэвшилт залуучуудын хөдөлгөөн' 1981 он, 'Молодежь Монголий в борьбе за мир' 1983 он 'орос хэлээр', 'UNICEF in Mongolia' 1996 он 'англи хэлээр', 'МУЗН-ийн өөрчлөлт, шинэчлэлт' (I, II, III, IV боть), 2000, 2002, 2003, 2007 он, 'МУЗН айсуй цагийн босгон дээр' 2002 он, 'Англи-Герман хэл сурах зурагт хуанли' 2002 он, 'Миний сайхан Алтай' 2003 он, 'Сүүний фермийн аж ахуй' 2003 он, 'Red cross dictionary glossary' 2003 он, 'Тэнгэрлэг тавилан' 2003 он, 'Малчдын удам танаа' 2004 он, 'Улаан Загалмайн бяцхан ном' 2005 он, 'Шувууны фермийн аж ахуй' 2005 он, 'Гар хадлан бэлтгэх технологи' 2005 он, 'Нигүүлсэнгүй үйлстнүүд' 2006 он, 'Хүмүүнлэгийн бурхад' 2006 он, 'Гахайн фермийн аж ахуй' 2007 он, 'Адууны засал оршвой' 2007 он, 'Өөрөө бүтсэн ном' 2008 он, 'Улаан Загалмайн толь бичиг' 2009 он, 'Улаан загалмайн нэр томьёоны тайлбар толь бичиг' 'англи-монгол' 2011 он зэрэг ном туурвиж, судалгааны болон асуудал дэвшүүлсэн олон өгүүлэл бичсэн.