Төгөлдөр Т
Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн. Нохой жилтэй. 1967 онд Алтай хотын 10 жилийн 1-р сургуулийн 10-р анги, 1983 онд Москва хотын Ломоносовын Улсын Их сургуулийг Эрдэс судлаач мэргэжлээр төгссөн. Геологийн төв лабораторид ажиллах хугацаандаа чулуу судлаач, хүдэр судлаач мэргэжлийг эзэмшсэн. 1973 оноос хойш одоо хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан учир Тэргүүний геологич цол, тэмдэг, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. 2007 онд 'Эрдэнэсийн чулуу-тансаг хэрэглээ' ном бичиж олны хүртээл болгосон. Сонирхдог хобби нь эрдсийн чулуу, түүгээр хийсэн төрөл бүрийн эдлэл, түүний дотор хөөрөг. Шатрын спортын мастер цолтой.