Цэнддоо Бямбажавын

Зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо нь Завхан аймагт төрсөн. Тэрээр МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр 1985 онд төгссөн. Түүнээс хойш 'Үнэн' сонинд утга зохиолын ажилтан, 'Үг' сонины эрхлэгч, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, 'Засгийн газрын мэдээ' сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байсан. Б.Цэнддоо монголын сэтгүүл зүй, уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хошин шог нийтлэлүүдээрээ уншигчдын танил болсон билээ. Зохиолч 1990-ээд оны эхээр 'Ерээд оны Тунгалаг Тамир' номоо хэвлүүлсэн нь уншигчдын танил болоход ихээхэн нөлөөлсөн юм. Б.Цэнддоо шог хошин нийтлэлээс гадна түүх, танин мэдэхүйн сэдэвтэй ном, өгүүлэл, нийтлэл туурвидаг бөгөөд монголчуудын иргэншиж, соёлжсон түүхийг өгүүлсэн 'Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин' номоо өнгөрсөн онд хэвлүүлсэн нь уншигчдын зүгээс ихээхэн сайшаал хүртээд байна. Зохиолчийн бүтээлүүдээс дурдвал: • Ерээд оны Тунгалаг Тамир • Хаврын 17 зочин • Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин • Ерөнхий уучлал • Зугаатай танин мэдэхүй • Хөгжөөнтэй танин мэдэхүй • Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин • Өвөл хавар • Нянгар хаданд гарсан нь