Мари Морита

Мари Морита нь 1990 онд Японы Камакура хотын дунд сургуулийг дүүргэн 1992 онд Кодан урлагийн коллежийг зураач мэргэжлээр төгссөн. 1991 онд Японы хүүхдийн шүлгийн тэмцээнд оролцон хүрэл медаль хүртэж байсан. 2003 оноос Монгол хүүхдэд зориулан ёс зүйн чиглэлээр хүүхдийн зурган номнууд эрхлэн гаргасан ба 2015 оныг хүртэл нийт 60 гаруй хүүхдийн зохиолууд болон зурган номнуудыг гаргаад байна. Түүний бичсэн хүүхдийн зохиолууд нь хүн байгалийн хоорондын харилцааг харуулсан байдаг ба хүүхэд байгаль болон амьтадыг хэрхэн хайрлаж сурахыг илүү тусгасан байдгаараа онцлогтой байдаг. Мөн хүүхэд багаасаа зөв сэтгэлтэй байж өөрт байгаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө бууж өгөлгүй хичээх юм бол сайн сайхан зүйлд хүрч болдогийг өөрийн зохиолууд болон зургаараа харуулсан байдаг. 2013 оноос Баянзүрх дүүргийн 136-р цэцэрлэг болон 'Good Neighbors' хүүхдийн төлөөх төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж өрхийн орлого багатайгаас болж хүүхэддээ ном авч өгөх боломжгүй өрхүүдэд өөрийнхөө номуудыг хандивлан монгол хүүхдийн оюуны хөрөнгө оруулалтанд хувь нэмрээ оруулсаар байна. Мөн 2013 оноос Ойта хот 'Жингү' галерейд, Нага аймгийн Азумино хотын 'Бинсанчи' зэрэг галерейнуудтай хамтран ажиллаж япон зураач нартай хамтран уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ. 2013 оноос өөрийн номнуудаа япон, монгол хоёр хэл дээр зэрэг гаргаж эхэлсэн ба Японы Азумино хотын хүүхдийн эмнэлэгтэй хамтран тус эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулан өөрийн номнуудыг хандивлажээ. 2014 оноос Монсудар хэвлэлийн газрын 'Жангар' хүүхдийн номын редакцад гэрээт зураачаар ажиллаж байна.