Гонгор Дандарын

Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрсөн. Луу жилтэй. Бага наснаас эцэг эхийн асрамжинд мал даган өссөн баян баргын малчин удмын хүүхэд. 1994 онд сумын бага сургууль төгсөж, Улаанбаатар хотод Офицерийн сургууль, Цэргийн ерөнхий сургуулийг тус тус дүүргэж зүүн хязгаарт томилогдон цэргийн дарга болж 13 жил алба хашсан. Цэргээс халагдан Москва хотод эдийн засгийн дээд сургууль төгсөж ирээд Улсын Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хариуцлагатай нарийн бичгийн дарга (одоогийнхоор төрийн нарийн бичгийн дарга), БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд референт, Улсын Материал техникийн хангамжийн хороонд орлогч дарга (дэд сайд), Москва хотод Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд эксперт, БНМАУ-аас Москва хотод суугаа ЭСЯ-нд зөвлөх зэрэг албыг хашиж, улсад 43 жил ажилласан ахмад дипломатч, төр, нийгмийн зүтгэлтэн. Мөн бичиг номын ажил оролдож 'Авдарбаяны баргууд', 'Мал таних ухаан', 'Сайхан авч явсан бие саруул орчлонд жаргалтай', 'Уламжлалт бариа засал', 'Өвөг дээдсээс заяатай өлгий нутаг Авдархангай минь' зэрэг 10 орчим ном бичиж нутаг орон, газар шороо, ард түмэн, мал сүргээ магтан дуулж ард түмэндээ толилуулсан бичгийн хүн. А.Гонгорын 'Авдарбаяны баргууд', 'Мал таних, маллах ухаан', 'Сайхан авч явсан эгэл бие' зэрэг номууд нь ӨМӨЗО-д хэвлэгдсэн байна.