Жеймс Уоллер Роберт

Зохиолч Роберт Жеймс Уоллер нь 1939 оны 8 дугаар сарын 1-нд Айова мужийн Рокфорд хотноо төржээ. Тэрээр Сидар Фолс болон Блүүмингтон хотод дээд боловсрол эзэмшээд, 1968 оноос Айовагийн их сургуульд математик, үйлдвэрлэлийн эдийн засгийн хичээл зааж эхэлсэн байна. Улмаар 1980-1986 онд тус их сургуулийн эдийн засгийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад цаашдын амьдралаа зохиол туурвил, гэрэл зураг, хөгжимд зориулахаар шийдсэн аж. 1988 онд богино өгүүллэгийн түүвэр, 1990 онд эсээний түүвэр хэвлүүлснийхээ дараагаар 1992 онд Мэдисон нутгийн гүүрнүүд хэмээх анхны романаа туурвисан байдаг. Энэхүү роман хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-ын бестселлер номын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар 60 гаруй сая хувь борлогдсон амжилтаараа XX зууны хамгийн амжилттай номуудын нэгд тооцогдох болсон юм.