Дюрренматт Фридрих

Фридрих Дюрренматт бол XX зууны Швейцар зохиолчид дундаас хамгийн их танигдсан, гол төлөөлөгчид тооцогддог. Тэрээр 1921 оны 1 дүгээр сарын 5-нд тус улсын Эмменталь хэмээх газарт орших Конольфинген сууринд төрж, 1990 оны 12 дугаар сарын 14-нд Нойенбергт нас баржээ. Дюрренматтын гэр бүл 1935 онд Конольфингенээс нүүж, нийслэл Берн хотын ойролцоо суурьшсан байна. Эцгийнхээ шахалт шаардлагаар сургуулиа арайхийн төгссөн тэрээр урлагийн чиглэлээр сурах бодолтой байв. Гэвч урлагийн сургуульд тэнцээгүй учир 1941 онд гүн ухаан, байгалийн шинжлэл, Герман судлалын чиглэлээр сурахаар шийджээ. Дюрренматт их сургуульд сурахын зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол, жүжгийн зохиол бичсээр нэлээдгүй хугацааны дараа буюу 1950 онд Шүүгч ба түүний зандалчид (Der Richter und sein Henker) хэмээх гэмт хэргийн романаараа олонд танигдсан юм.