Цэнджав Долгорын

Монголын уран зохиолын академийн Ерөнхийлөгч, МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын нэрэмжит шагналт зохиолч, доктор, профессор Долгорын Цэнджав 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургууль, 1991 онд Москва хотноо ОХУ-ын Нийгэм-улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн. 1975 оноос уран бүтээлээ эхэлж 'Дэгдээхэй', 'Уран дүрийн ертөнцөд', 'Тэнгэрт хальсан тоос', 'Чонын алтан шагай', 'Хул салхи' зэрэг тууж, роман өгүүллэг, яруу найраг, шүүмжийн номоо хэвлүүлжээ.