Хан Ган

Зохиолч Хан Ган нь 1970 оны арван нэгдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын Кванжү хотноо төржээ. Тэрээр Сөүл хотод уран зохиол судлалаар суралцаж төгсөөд, 1993 оноос шүлэг, яруу найраг туурвиж эхлэн уран бүтээлийн гараагаа тавьсан байна. 1994 оноос гол төлөв богино өгүүллэг, роман бичих болж, эх орондоо утга зохиолын олон арван шагнал хүртсэн аж. Түүний 2007 онд бичсэн Цагаан хоолтон (채식주의자) роман нь 2016 онд англи хэлнээ орчуулагдан, улмаар Бүүкэрийн шагнал хүртсэнээр олон улсад танигдсан юм